Цонхоо нээн угаар оруулав

бичсэн: dreamer , 2012-01-24,12:06
3 4 хоногийн өмнөөс хүү маань хөхөө хөхөхөөрөө л хөлрөөд, хөөрхий жоохон амьтанд агаар дутагдаад байгаа бололтой. Шөнө унтаж байгаад хөхүүлэх гээд сэртэл гэр нэлээн халуун болчихсон бөгчим ч юм шиг. Хүү маань толгойгоо гараараа үрээд нэг л бөгчимдөөд байгаам шиг зовиуртай байхаар нь цонхоо онгойлготол нөгөө л аймшгийн угаар нь үнэртээд байхаар нь буцааж хаачихаад нэлээд харзнасан чинь бүр толгойгоо түг түг хийтэл гараараа цохиод байхаар нь нөгөө муу цонхоо онгойлгоод муухай угаартай "агаар"-г нь "сэнгэнэтэл сайхан" гэрээрээ дүүргэж аваад, хүү минь ч гайгүй унтчих шиг санагдаад унтаад өглөө. Тэ...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Getting back to normal weight, normal life :)

бичсэн: dreamer , 2012-01-19,16:21

Бараг л жирэмсэн эмэгтэй болгон удахгүй төрөх хүүхдээ хүлээгээд догдолж байдаг ч бас далдуур айдас тээж, санаа зовж явдаг олон зүйлийн нэг нь төрсний дараа хэвэндээ орох, жин хасах, нөгөө унжсан, язарсан арьс, илүүдэл жин гээд л... Миний хувьд харин их азтай. Жирэмслэхээс өмнө 57 кг байж байгаад төрөхийн өмнөхөн үзэхэд 70 кг байсан. Ихэнх эмэгтэйчүүд төрснийхөө дараа хөхөнд нь сүү орохгүй байна гэж идсээр байгаад аймар жин нэмдэг. Аз болоход надад сүү орохгүй байх асуудал үүсээгүй. Үнэндээ төрсний дараах сэтгэл гутралд автаад юун тэр сүүтэй байна уу, сүүгүй байна уу. Жин энэ тэр гэж санаа зово...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ajildaa oroh beltgel

бичсэн: dreamer , 2012-01-19,10:46

Гэртээ зүгээрийг хийж сураагүй хүн хүүхэд гаргаад гэртээ суухаар үнэхээр хэцүү байдаг юм байнаа. Бухимдаад л. Уг нь хүүгээ хараад, хүүтэйгээ тоглох сайхан л даа мэдээж. Гэхдээ л хурдхан ажилдаа ормоор санагдаад байж ядаад байх юм. Хүү минь одоо даанч хэтэрхий жоохон байна. дөнгөж 2 сар гарантай байгаа. Уг нь анх 6 сард хүүгээ 7 сартай болохоор ажилдаа орно гэж бодож байсан чинь тэсэлгүй наашлуулаад 4 сард хүүгээ 5 сар хүрэхээр орохоор болсон юм. Гэтэл одоо дахиад л наашлуулмаар санагдаад байх юм. Би нээрээ их муу ээж юмаа. Одоо ээж маань хамт байдаг болохоор хүүтэй маань тоглоод л, дээр нь хүү...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих