2012-01-19
ajildaa oroh beltgel

Гэртээ зүгээрийг хийж сураагүй хүн хүүхэд гаргаад гэртээ суухаар үнэхээр хэцүү байдаг юм байнаа. Бухимдаад л. Уг нь хүүгээ хараад, хүүтэйгээ тоглох сайхан л даа мэдээж. Гэхдээ л хурдхан ажилдаа ормоор санагдаад байж ядаад байх юм. Хүү минь одоо даанч хэтэрхий жоохон байна. дөнгөж 2 сар гарантай байгаа. Уг нь анх 6 сард хүүгээ 7 сартай болохоор ажилдаа орно гэж бодож байсан чинь тэсэлгүй наашлуулаад 4 сард хүүгээ 5 сар хүрэхээр орохоор болсон юм. Гэтэл одоо дахиад л наашлуулмаар санагдаад байх юм. Би нээрээ их муу ээж юмаа. Одоо ээж маань хамт байдаг болохоор хүүтэй маань тоглоод л, дээр нь хүү маань өөрөө хэвтэж байгаад л унтаад өгдөг их сайн хүү болохоор ээж нь заавал сахиад гэртээ суугаад байх шаардлагагүй юм шиг санагдаад 3 сард хүүгээ 4 сар хүрэхээр ажилдаа орчихдог ч юм билүү гэж бодогдоод байхын. Тэгвэл өглөө гэрээсээ 8,30 гэж гарахаасаа өмнө хүүгээ хөхүүлчээд, сүүгээ саагаад үлдээчихвэл 11 цагийн үед саасан сүүгээр нь угжаад, 4 сартайгаас нь өгдөг Фрутто НяНягийн хүүхдийн будаа жоохон өгч байтал би өдрийн цайны цагаараа 1-2 цагийн хооронд ирээд хөхүүлчээд дахиад сүүгээ саагаад үлдээчихвэл дахиад 2 цагийн дараа 4 цагийн үед угжаад тэгээд л би 5 гэж тараад ирвэл болохоор санагдаад байхын. Бүүр бараг 3 сар гээд ажилдаа орно гэж бодоод далд хийчихсэн байсан ажлын хувцаснуудаа гаргаад, ганц нэг шаардлагатайг нь хими цэвэрлэгээнд өгөөд бэлдээд байгаа. Нөхөр маань бол ажилдаа орно гэвэл тэг тэг л гэнэ. Ээжид хэлвэл ч нээх дургүйцэхгүй болох л байх. Манайхан ч угаасаа миний үгээр л дээ. Хийнэ гэсэндээ зүтгэчихдэг зантай, яаж ийгээд л өөрийнхөөрөө болгоод өөрийгөө зөвтгөчихдөг хэхэ. Ажилдаа буцаж орохдоо өөр албан тушаал дээр очиж байгаа. Шинэ ажилдаа их сонирхолтой байгаа болохоор бүүр ч их яараад байх юм. Нөхөр маань бас саяхан албан тушаал ахьсан. Тэгсэн чинь нэг л сонин бусад хүмүүсийн хувьд л амьдрал үргэлжлээд миний хувьд зогсчихсон юм шиг. Өдөр болгон ижилхэн зүйлс үргэлжлээд л... Ажилдаа ороод эрч хүчтэй ажиллаад, амжилт гаргахыг хүсч байна шүү. Бас хамт олонтойгоо бужигнаад л... ёооо гоё шүү. Хүмүүс хүүхдээ харчих найдвартай хүнтэй бол ажилдаа эргээд хурдан л орчихдог юм байлээ. 4 сартайд нь орвол яадаг бол?  

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax