2012-01-19
Getting back to normal weight, normal life :)

Бараг л жирэмсэн эмэгтэй болгон удахгүй төрөх хүүхдээ хүлээгээд догдолж байдаг ч бас далдуур айдас тээж, санаа зовж явдаг олон зүйлийн нэг нь төрсний дараа хэвэндээ орох, жин хасах, нөгөө унжсан, язарсан арьс, илүүдэл жин гээд л... Миний хувьд харин их азтай. Жирэмслэхээс өмнө 57 кг байж байгаад төрөхийн өмнөхөн үзэхэд 70 кг байсан. Ихэнх эмэгтэйчүүд төрснийхөө дараа хөхөнд нь сүү орохгүй байна гэж идсээр байгаад аймар жин нэмдэг. Аз болоход надад сүү орохгүй байх асуудал үүсээгүй. Үнэндээ төрсний дараах сэтгэл гутралд автаад юун тэр сүүтэй байна уу, сүүгүй байна уу. Жин энэ тэр гэж санаа зовох ч сөхөөгүй байсан гэж болно доо. Анхны хүүхэд учраас хүүхдээ асарч мэдэхгүй, оёотой төрсөн тэр оёо нь өвдөөд л. Дээр нь усанд орж чадахгүй, гарч чадахгүй, нэт, ном уншиж болохгүй гээд л бүх юм хориотой. Яг л шоронд байгаа ч юм шиг. Ер нь л одоо бодоход дааврын нөлөө байсан байхаа. Бие махбодь төрсний дараа эргэж хэвэндээ орох гэж их юм болдог гэсэн. Тэгээд л нэг мэдэхэд 10 хоногийн дараа гэхэд л нөгөө гэдэс маань гайгүй болчихсон байсан. Төрчихөөд сар гарантай байхдаа ахындаа очоод жингээ үзтэл 58кг байсан. Одоо бараг ганц нэг кг хасагдсан байхаа тэр үеэс. Ойрд удахгүй ажилдаа орно гэж догдлоод ажлын хувцаснуудаа гаргаад өмсөж үзсэн чинь бүгд сайхан таарч байна. Сэтгэл сэргээд л сайхан болоод ирж байна шүү кккк. Өндөр өсгийт өмсөөд, костюм пиджак өмсөөд хартал нөгөөх төрчихөөд усанд ч орж чадахгүй сэгсийгээд сууж байсан бүсгүй мөн үү гэхээр л тарагдаж байна шүү кккк. Бөөн урам зориг. Сайхан хувцаслаж аваад ханьтайгаа сайхан болзоонд явмаар ч юм шиг. Найзуудтайгаа сайхан шоудмаар ч юм шиг кк. Тэр өдрүүд удахгүй ирэхнээ. Хэрэв хувцас хунар маань таарку таргалчихсан байсан бол чи гэдэг хүн ч сэтгэлээр унаад, бухимдаад дуусч байхгүй юм ккк. Удахгүй ажилдаа ороод, сайхан хувцаслаад сэтгэл дүүрэн, амжилт дүүрэн өдрүүдийн төлөө урагшаа баярлах Ажилдаа яваад хамт олонтойгоо бужигнаж байгаад орой нь ирээд нөхөр хүүтэйгээ эрхлээд л амралтын өдрүүдээр салхинд гараад л ..... Амьдрал сайхан юмаа хэлээ гаргах Зулзага маань сэрж байх шиг байна. Хүүгээ хөхүүлчээд, жоохон эрхлүүлж байгаад хоолоо хийчихээд ханийгаа ирэхээр 3лаа нийлж аваад эрхэлж байтал унтах цаг болно доо ккк


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax