2012-01-24
Цонхоо нээн угаар оруулав
3 4 хоногийн өмнөөс хүү маань хөхөө хөхөхөөрөө л хөлрөөд, хөөрхий жоохон амьтанд агаар дутагдаад байгаа бололтой. Шөнө унтаж байгаад хөхүүлэх гээд сэртэл гэр нэлээн халуун болчихсон бөгчим ч юм шиг. Хүү маань толгойгоо гараараа үрээд нэг л бөгчимдөөд байгаам шиг зовиуртай байхаар нь цонхоо онгойлготол нөгөө л аймшгийн угаар нь үнэртээд байхаар нь буцааж хаачихаад нэлээд харзнасан чинь бүр толгойгоо түг түг хийтэл гараараа цохиод байхаар нь нөгөө муу цонхоо онгойлгоод муухай угаартай "агаар"-г нь "сэнгэнэтэл сайхан" гэрээрээ дүүргэж аваад, хүү минь ч гайгүй унтчих шиг санагдаад унтаад өглөө. Тэгсэн чинь уржигдар нөхрийн маань ахын хүүхэд ирж хоноод шөнө нөгөө хүүхэд нь тийчлээд, хүү маань бас яраглаад байхаар нь бас л нялх амьтад агаар дутаад байгаан болвуу гээд цонхоо онгойлгох гэтэл ойрд эрс хүйтэн байгаа болохоор ч тэр юмуу юун цонх онгойлгох битгий хэл ойртож очиход л цонхны тэнд угаар нь үнэртэж байна лээ. Жоохон онгойлгож үздиймуу гэтэл бурхан минь нөгөө угаар чинь бүүр хорт утаа болчихсон юмуу хайшаа юм шууд хоолой сэрвэгнээд л сонин болоод явчихдийн байна. Тэхээр нь за арай ч бөгчимдөөд үхчихгүй байлгүй энэ утаагаар амьсгалбал бараг уушигийг нь гэмтээж мэдэхээр байна гэж бодоод буцаагаад цонхоо хаалаа шд. Томчууд бид ч яахав уушиг нь хөгжчихсөн улсууд арай дээр, энэ нялх амьтад чинь уушиг энэ тэр нь сайн хөгжиж ч амжаагүй, агаар гэж амин чухал зүйлээ авч чадахгүй байгаа гэж бодохоор ёстой нэг боож үхмээр санагдах юмаа заримдаа. Хурдхан л жоохон дулаарч энэ заваан нүүрсний утаа нь гайгүй болоосой. Ядаж хотоос жоохон гарч салхинд гаргая гэсэн ч жоохон юм болохоор энэ ид 9ийн хүйтэнд дааруулж, халууцуулж байгаад ханиад хүргээд бүүр дордуулчих вий гэж айгаад байх юм. Гайгүйхэн дулаараад ирэхээд хүүгээ дагуулаад л голын эрэг дээр л очоод сайхан тослож байгаад наранд тавьчихна даа. Бондгор хүү минь нүцгэлчихээр хөрхөн гэж жигтэйхэн шүү. Сандраад л сарваганачихдаг юм. Мөөмийг нь хөхүүлчээд дулаахан өлгийдөөд өрөөний цонх том онгойлгочихсон чинь нэлээн сайн унтаж байна. Удаан унтахаар нь хүүгээ бүүр саначих юм. Сэрээж байгаад тогломоор санагдаад ккк. Миний амь амьдрал минь шүү дээ баярлах
Сэтгэгдэл:


харин тийм ээ энэ утааг яанаа миний охин ой 4 сартай ойрын хэдэн өдрөөс л хөхөө хөхөхөөрөө хөлрөөд байдаг болчлоо тэгээд агаар салхи дутаад байнадаа гэж бодохоос өөр юм хийж чадахгүй байхын хурдан дулаан болоосой. Би бүр 3-4 цагийн хооронд утаа гайгүй болоо юу гээд дандаа цонхоор хардаг дандаа л утаатай байхын утаа нь бүр ихэдчихсэн байх. Түрүү жил чинь арай л гайгүй зарим шөнө нь цонхоо хэсэгхэн онгойлгоод цэвэр агаар оруулчаад байдаг энэ жил бүр онгойлгосонгүй
Бичсэн: Зочин цаг: 13:49, 2013-02-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax